MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
People Management | Удирдах ухаан
-2010 / 05 / 18
Судлаачид болон мэрэгжилтнүүд тэр ч бүү хэл компаний ажилтнууд өөрсдөө компаний үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийг хэмжих тал дээр олон санал санаачлага, арга барил, системүүдийг зохиох, турших, хэрэгжүүлэх тал дээр ажиллан багагүй үр дүнд хүрч байсан.
-2010 / 05 / 18
Та хэмжиж чадахгүй бол удирдаж чадна гэж үү!
Тэртээ 150 жилийн өмнө Лорд Келвин гэгч “Хэрэв та өөрийн хэлж буй зүйлээ ямар нэгэн хэмжигдэхүүнээр эсвэл тоогоор илэрхийлж чадах юм бол таныг хэлж буй зүйлийнхээ талаар юм мэдэж байна гэж тооцож болох, хэрэв үгүй бол таны мэдлэгт эргэлзээ төрж байна” гэж хэмжигдэхүүний хүч чадал, мөн чанарын талаар тодорхойлон хэлсэн байдаг.
-2010 / 04 / 12
Тухайн ажилтны эрх мэдлийн хүрээнд одоо бодитоор оршиж байгаа болон цаашид бий болох нөхцөл байдалд хувийн ашиг сонирхолоор хандахыг хориглосон заавар дүрэм журмын эмхтгэлийг ажилтнууд уншиж судлах үүрэгтэй.

-2010 / 02 / 25
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.
-2010 / 02 / 08
”Долоо хоногийн дотор өөрийн гадаад байдлаа хянах” номын зохиогч Лаурэн Хермэн нүүр тулсан уулзалтын үед хэрхэн биеийн хөдөлгөөнийг хянах талаар зөвлөлгөө өгдөг. Тэрээр биеийн хэлний онолыг амьдралд туршихаар шийдэж үүнийгээ хэрэгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа нэгэн сэдвээр олон нийтэд илтгэл тавьхаар бэлдэж түүний лекцийг сонсогчдод ямар мэдрэмж төрхийг судлахаар шийджээ. Ингээд түүнийг тайзан дээр гарч илтгэлээ тавихыг хүсхэд тэрээр хоолойгоо шахсан, зогсоцгүй, үгнүүдээ ар араас нь нэгэн амьсгаагаар урсгаж түүний хэлсэн үгнүүд танхим дүүрэн түүнийг сонсохоор ирсэн хүмүүсийн дээгүүр шидэгдэж гарчээ. Ингээд энэ хугацаанд тэрээр хүмүүсийн гайхсан, мөрөө хавчсан зэрэг үйлдлүүдийг харж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэлэх үгээ түр зогсоон доош чимээгүйхэн суужээ. Хүмүүсийн түүнийг гайхсан байдал нэг хэсэгтээ үргэлжилжээ. Дараа нь тэрээр босч биеэ эгцлэн хоёр гараа биеийн дагуу байрлуулан, намуухан гэхдээ шийдэмгий дуугаар сонсогчдод өөрийн илтгэлийг үргэлжилүүлэн хүргэлээ. Энэ мөчөөс эхлэн сонсогчид түүний хэлж буй зүйлийг анхааран сонсож, түүний хэлэх гэсэн зүйлс сонсогчдод зүй ёсоор хүрч эхэллээ. Сонсогчид түүний хэлж буй үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Эндээс үзэхэд дохионы хэл нь дан ганц биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх бус мөн дуу авиа, үгээ хэлж буй байдал, дууны өндөр нам зэргээр илэрхийлэгддэг нь мэдэгдэж буй юм.
-2010 / 02 / 08
Сэтгэл судлаач Алберт Мехрабайн таны юу хэлсэн тань чухал биш харин түүнийг хэрхэн яаж хэлсэн нь маш чухал гэдгийг олж илрүүлжээ. Тэрээр 1960 оны үед харилцааны талаар судлаачидтай холбоо тогтоон тэднээс харилцаанд хэрэглэгдэж буй үг нь тухайн илгээгдэж буй мэдээллийн өчүүхэн хэсэг буюу зөвхөн 7 хувийг эзэлдэг үлдсэн хэсэг нь нүүрний хөдөлгөөн, харц, дууны өнгө, аман бус харилцаа буюу дохион хэрэгсэлээр илэрдэг гэдгийг олж мэдсэн байна.
-2010 / 02 / 08
АНУ-ын Эдийн Засаг Бизнесийн Юмэ /Umeе School of Business and Economics/ сургуулиас нийт 122 хүний дунд  хөдөлмөр эрхлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс болон тэдгээр хүчин зүйлс нь хүний нас болон хүйсийн онцлогт нөлөөлөх нөлөөлөл нь ямар байдаг талаар судалгаа хийсэн байна.
-2010 / 02 / 08
Шууд авах арга хэмжээ

Анхан шатны тусламж үзүүлэх ажлыг зохицуулах

 Сонгож авсан эмнэлгийн байгууллага руу гэмтсэн ажилчнаа дагаж очих
 Тохиолдсон явдлын талаар компанийхандаа мэдэгдэх
 Гэр бүлд нь мэдэгдэх
 Гомдлыг хянаж үзэх хариуцлагатай хүн гаргах
     
-2010 / 02 / 03

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран өөрчлөгдөх нөхцөлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бөгөөд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.
Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс төрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно. 

HR Фото